Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй амаржиж, 3.2 кг охинтой болжээ

Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй амаржиж, 3.2 кг охинтой болжээ

Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж байсан 29 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, 3.2 кг охинтой болжээ.

Тодруулбал, Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж байсан 29 настай жирэмсэн эмэгтэй шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин төрүүлсэн байна. Хүүхдийг автобусны жолооч, зорчигч эх барьсан гэжээ. Улмаар эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ.