УЕП-ын орлогч М.Чинбат улирч ажиллахаар боллоо

УЕП-ын орлогч М.Чинбат улирч ажиллахаар боллоо

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд дээрх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр УЕП-ын орлогч М.Чинбат улирч ажиллахаар боллоо.