"Оюутолгой”-н хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр буцаалаа

"Оюутолгой”-н хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр буцаалаа

Өнөөдрийн /2025.12.19/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Оюутолгой”-н хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд болон Засгийн газар уг асуудалтай бүрэн танилцаагүй гэсэн санал дүгнэлтийг зарим гишүүд гаргаж, байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргая гэсэн горимын саналыг дэвшүүлсэн. Ийнхүү “Оюутолгой”-н хянан шалгах түр хорооны тогтоол шийдвэрийг буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор санал дүгнэлт, гаргаж, УИХ-ын чуулганаар эргэн хэлэлцэхээр боллоо. Улмаар хэлэлцэх асуудлууд дууссан тул өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

LIVE: