“Тэнэг гичийнүүд” гэж хэлсэн Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шүүхэд дуудагджээ

“Тэнэг гичийнүүд” гэж хэлсэн Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шүүхэд дуудагджээ

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шоу үймүүлсэн феминист эмэгтэйчүүдийг “Тэнэг гичийнүүд” гэж хэлж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан.

Үүнтэй холбогдуулан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хэд хэдэн байгууллага түүнийг шүүхэд дууджээ. Францын тэргүүн хатагтай Брижит Макрон энэ талаар “Миний хэлсэн үг эмэгтэй хохирогчдод хүнд туссан бол уучлаарай. Гэхдээ би тэр үгийг хэлсэндээ харамсахгүй байна. Хэдийгээр Францын тэргүүн хатагтай ч гэсэн би бол эгэл жирийн л хүн. Тиймээс хувийн орчинд байх үедээ хувийн орон зайгаа эдэлмээр байна” гэж мэдэгдсэн байна.