Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Энэ сарын 05 /2025.11.05/-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +10...+15 градус бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.