ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ

ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ өглөө 9.30 цагт эхэлсэн. Тус хуралдаанаар "УИХ-аас 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталсан Ерөнхий сайдыг огцруулах тухай" тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Тэгвэл хуралдаанд оролцож буй хүсэлт гаргагч болон мэлтэлзэгч тал өөрсдийн үндэслэл тайлбарыг танилцуулснаар хуралдааныг хаалттай горимд шилжлээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг үүнээс цааш хаалттай хуралдах бөгөөд гаргасан шийдвэрийг нээлттэй танилцуулах юм. Хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн оролцож байгаа бөгөөд гаргах шийдвэр нь эцсийнх байна.