Ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэнэ

Ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэнэ

Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан.

Харин ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос долоо хоног цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн амрах аж. Энэ хичээлийн жил гурван улиралтай. Учир нь өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан юм. Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай.