Нийслэлийн Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. 

Авто замыг энэ сарын 25-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 1-ний 6:00 цаг хүртэл хаах юм. Ингэхдээ Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд хүртэлх 1.3 км авто замыг хааж, зам барина. Жолооч нар дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.