СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр угаарын хийн хордлогоор 38 иргэн эмнэлгийн тусламж авч, хоёр хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр угаарын хийн хордлогоор 38 иргэн эмнэлгийн тусламж авч, хоёр хүн нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын өдөр тутмын тоон мэдээг гаргажээ. Өнөөдөр /2025.09.24/ угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 38 тохиолдол НЭМҮТ-д бүртгэгдсэн байна.

Улмаар хоёр хүн амь насаа алджээ. Хордлого бүртгэгдсэн газрыг байршлаар нь авч үзвэл, СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-ийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн их дуудлага мэдээлэл нь СХД, БЗД байгаа юм. Иймд иргэдийг түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг албанийнхан анхааруулж байна.