Өсвөрийн ДАШТ-д Монголын 27 шатарчин оролцож байна

Өсвөрийн ДАШТ-д Монголын 27 шатарчин оролцож байна

Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. U8, U10, U12 насны тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. Монгол Улсаас таван дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин тоглож байгаагаас охидын ангилалд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ. 

Тэмцээний эхний таван өргийн дараах байдлаар охидын 10 насанд Ч.Нандинжигүүр 5.0 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн охидын 12 насанд И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар 4,0 оноогоор 6-7-р байр жагсаж тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж эхэллээ. Хөвгүүдийн ангилалд манай шатарчдаас эхний 10-т бичигдэж эхэллээ. Тэмцээний зургаа дахь өргийн тоглолт өнөөдөр болно. "Алматы-2025" өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-д өндөрлөнө.