У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй ажиллах ёстой

У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй ажиллах ёстой

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгмийн хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрээр "Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна. Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой. Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм" гэв.




Намрын чуулганыг өнөөдөр нээнэ

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ