Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өчигдөр /2025.09.14/ Хэнтий аймагт чууллаа.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй Ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд болон Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцжээ. Арга хэмжээний эхэнд Ардчилсан намын хөтөлбөр, үзэл баримтлалын талаар Намын дарга О.Цогтгэрэл улс төрийн илтгэл тавив. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголын ардчиллын үнэт зүйл, үзэл санааг сурталчлах, олон нийтийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой болж өндөрлөжээ.
ВИДЕО: