Өнөөдрөөс /2025.09.15/ эхлэн нийслэлийн галлагааны улирал эхэлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 274 цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэллээ. Харин 2025.10.01-нээс эхлэн хагас кокос борлуулагдана. Ингэснээр иргэд харьцуулан хэрэглэх боломж нээгдэх юм.
Иргэд "Сайн карт" болон "Хотула" аппликейш ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. Улмаар ирэх сарын 15-наас зөвхөн гар утасны аппликейшн ашиглан нүүрс худалдан авдаг болно. Мидлинг буюу сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 25 кг бөгөөд борлуулагдах үнэ нь 3750 төгрөг байна. Харин хагас коксон нүүрс 25 кг буюу нэг шуудай нь 5000 төгрөг байна. Энэ жилийн хувьд 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 306 мянган тонн хагас кокос борлуулах юм. Мөн нэг онцлог нь гудамж талбайн нэгдүгээр цэгт бус хоёр, гуравдугаар гудамжаар борлуулна гэдгийг мэдэгдээд буй. Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн. Хагас кокосыг сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89,2 хувиар, азотын исэл 72,6 хувиар, угаарын хий 24,5 хувиар, нарийн тоосонцор 68 хувиар тус тус буурсан гэж мэдээлж буй.