Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад оржээ

Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад оржээ

Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад оржээ.

Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна. Уг мэдээллийг цагдаа болон хотын захиргаанаас нотолгоо болгон ашиглаж торгууль оногдуулдаг байна. Мөн Энэтхэгийн зарим мужид “Traffic police app”-ыг ашигладаг бөгөөд иргэд дүрэм зөрчсөн машиныг зураг, байршилтайгаар илгээж зөрчлийг илрүүлдэг байна. Хятад, Их Британи зэрэг олон орнуудад иргэд нийтийн дэг журмыг тогтооход хувь нэмрээ оруулдаг байна.