Хоёр настай хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг цагдан хорьж, шалгаж байна

Хоёр настай хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг цагдан хорьж, шалгаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчимд хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг илрүүлэн, цагдан хорьсон байна. Одоогоор уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ мэдээллээ.