1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд тоглолт зохион байгуулахаар болсон тухай албанийнхан мэдээлсэн билээ.
Тус тоглолт нь өнөөдөр 20.00 цагаас Сүхбаатарын талбайд болно. Тоглолтод "Чингис хаан", "Никитон", "Guys", "MC Collection", дуучин С.Наран, Б.Баярцэцэг зэрэг уран бүтээлчид оролцох юм. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэжлийн чуулгын уран бүтээлчид оролцох байна.