"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байдаг. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Тэгвэл прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.