Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг цөөнгүй гарах болсон.
Хамгийн сүүлд гэхэд, Баянзүрх дүүрэгт 10 настай хүүхэд өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий орон сууцны хотхоны дугаар тоот байрны цонхоор 10 настай хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг нь хамгаалах шаардлагатай байгааг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.