Нийслэлийн авто замын газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллах болсноо мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд ороцуулах талаар иргэдээс санал асуулга авч, наймдугаар сарын 25-ны 00.00 цагт хаагдсан. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь буюу тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцохыг дэмжжээ.
Энэ дагуу Улаанбаатар хотод 2025 оны наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 16-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязаарлан замыг хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хаунлийн сондгой өдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөд оролцоно. Тэгш тоотой өдөр тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цагт үйлчлэх бөгөөд бүсчлэл байхгүй байхаар тогтоожээ. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг гэсэн бүсийн зургаан дүүргийн бүх нутаг дэвсгэрт тэгш, сондгойн хязгаарлалт үйлчилнэ гэсэн үг.