СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг үерт автахаас сэргийлэхийг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг үерт автахаас сэргийлэхийг анхаарууллаа

Өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай, салхи шуургатай, хүчтэй аадар бороо бүтэн өдрийн турш үргэлжлэхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

12:00-21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр байна. Зарим үед 30- 35 мм хүртэл хур тунадас орох аж. Салхи 50-60 км/цаг хүртэл ширүүсэхийг анхаарууллаа. 14:00 цагаас хойш борооны эрчимжил нэмэгдэнэ.

Борооны улмаас зам талбай усанд автаж, үерт автах эрсдэл нэмэгдэх тул:

  • Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
  • Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
  • Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрнийг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх,
  • Цахилгаан, галын аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг түгээхийг уриалж байна.

 




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө