Ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй 89 зөрчлийг арилгуулжээ

Ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй 89 зөрчлийг арилгуулжээ

Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулдаг.

Салбарын улсын ерөнхий байцаагчийн 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг шалгаж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй 89 зөрчлийг арилгуулжээ. Мөн 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулсан байна. Цаашлаад урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлд хяналт шалгалт үргэлжилж байгааг Усны газраас мэдээллээ.




Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө