“Байр түрээслүүлнэ” гэх зараар 250 гаруй иргэнийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

“Байр түрээслүүлнэ” гэх зараар 250 гаруй иргэнийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг өчигдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан байх бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.

Иргэн та цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.