Усны тунгалаг долгион адил айзам нугалаа, ая донжоороо ард түмний сэтгэлд хоногшсон БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө Улаангом хотноо сүндэрлэсэн билээ. Тэгвэл Увс аймаг дахь тоглолтынхоо өмнө "The Hu" хамтлаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Уран барималч Ж.Түмэнчулууны урласан эл хөшөө нэрт дуучны торгон нугалаа, донж маягийг илтгэх мэт нарийн хийцлэл шингээсэн нь олны магтаалыг хүртээд байгаа юм. Ийм ч учраас Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг өнгөлж буй онцлох бүтээн байгуулалтуудын нэгээр нэрлэгдээд байна. Хорьдугаар зууны нэрт дуучны эл хөшөөнд өдгөө хүннү рок урсгалаар дэлхийг донсолгож буй The Hu хамтлаг хүндэтгэл үзүүлсэн байна.