"Тэнүүн энтэртайнмент"-ийн хүсэлтээр "Монголын хүчтэн" барилдаан цуцлагдлаа

"Тэнүүн энтэртайнмент"-ийн хүсэлтээр "Монголын хүчтэн" барилдаан цуцлагдлаа

"Монголын хүчтэн" барилдааныг санаачлагч "Тэнүүн энтэртайнмент"-ийн хүсэлтээр энэхүү барилдаан цуцлагдсан бөгөөд уг асуудлаас шалтгаалж барилдааны хуваарь дараах байдлаар өөрчлөгдлөө.

  • 05.17 Бямба 13:00 Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан,
  • 05.18 Ням 11:00 Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  • 05.23 Баасан 13:00 Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
  • 05.24 Бямба 13:00 Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
  • 05.25 Ням 13:00 Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 05.30 Баасан 14:00 Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
  • 05.31 Бямба 14:00 Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/