ТОДРУУЛГА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан автомашиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож байжээ

ТОДРУУЛГА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан автомашиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож байжээ

Явган хүний гарцаар гарч буй унадаг дугуйтай хүүхдийг автомашинаараа мөргөөд зугтаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас жолоочийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Мөн уг хэрэгт холбогдуулан Тээвийн цагдаагийн албанаас, "Осол гаргасан автомашины жолооч хэргийн газрыг санаатайгаар орхисон, оргон зайлсан тул энэ хэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байна" хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагааны талаар бид ТЦА-наас тодруулахад, "Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодож байсан бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэв.