Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгож, сугалаа явуулахгүй байлгах тухай өргөдөл санаачилжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгож, сугалаа явуулахгүй байлгах тухай өргөдөл санаачилжээ

“НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувь төлчихөөд эргээд 2 хувийг буцаан олгож, сугалаа явуулдаг нь ямар ч хэрэггүй зүйл” хэмээн иргэн О.Ариунзаяа үзэж D-өргөдөл цахим хуудаст санал асуулга эхлүүлжээ.

Тэрбээр "НӨАТ татвар аж ахуй нэгжид дарамт учруулж байна. Төрийн оролцоо эдийн засагт бага байж эдийн засаг сэргэнэ. Ядаж гол цөөн татвараа ч болов харж үзэж хэлэлцэнэ үү" гэжээ. Тиймээс НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж 5 хувь болгох саналыг 2025.04.15-ны өдөр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус саналыг дэмжиж 2744 хүн гарын үсэг зурсан байна.

https://petition.parliament.mn/Detail?id=85d11c00-3117-4cbc-be20-b213c03b8bc6