Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тавдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа.
Хуваарийн дагуу:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр тавдугаар сарын 15, 26-нд
- Асаргааны тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт тавдугаар сарын 15, 26-нд
- Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж тавдугаар сарын 15, 26-нд
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 26-нд
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 20-нд
- Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж тавдугаар сарын 20-нд
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 26-нд
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө тавдугаар сарын 15-нд
- Насны хишиг тавдугаар сарын 26-нд
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд тус тус олгоно.