П.Сайнзориг: 14 хотын захирагчийг иргэд өөрсдөө сонгож, хамт шийдвэр гаргана

П.Сайнзориг: 14 хотын захирагчийг иргэд өөрсдөө сонгож, хамт шийдвэр гаргана

Ирэх сарын 1-ээс Улаанбаатар хотыг 14 нэгж, захиргаа бүхий хотод хуваах ажлыг эхлүүлэх талаар мэдээлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ нь хотын захирагчаа иргэд сонгодгоос эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дүүргүүдэд байгаа чиг үүргүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя, хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байх гэдэг хуулийн зохицуулалт батлагдчихсан. Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрныхоо асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг Нийслэлийн Засаг дарга дээр биш дүүргийн Засаг дээр төвлөрч шийддэг биш, өөрсдөө хотынхоо захирагчтай хамтарч асуудлаа шийддэг бололцоог Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар бүрдүүлж өгсөн. Хоёрдугаарт, есөн дүүргээс төвийн зургаан дүүргийг 14 болгох гэлээ гэж иргэд шоолж яриад байгаа. Зарим дүүрэг 5000 хүнтэй. 5000 хүнд Засаг дарга төрийн үйлчилгээг аппаратаараа хүргэхэд нэг өөр цаг хугацаа, стандарт мөрдөгдөж байхад зарим дүүрэг 500 мянган хүнтэй. Ялгаагүй нэг Засаг дарга, ЗДТГ байгаа. Энэ нь цаад углуургаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой. Тиймээс зохистой хэмжээнд 14 хотод хувааж, иргэд захирагчаа сонгож, наад захын нохой, муур, хог, цэцэрлэгт хүрээлэнгиaн асуудлаа шийдье л гэж байгаа. Гэтэл зарим хэсэг асуудлыг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Хэрэгжихэд мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл шүаардлагатай учир 1, 2 жил хойшлуулж, хангаж яваасай гэсэн бодолтой байна” гэв.

Т.ОЮУНДАРЬ