Найз охиноо хөнөөгөөд өөрийгөө боомилж нас барсан байж болзошгүй хэрэг энэ сарын 02-ны өдөр гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд ууланд найз охиноо хөнөөж, улмаар өөрийгөө боомилсон байж болзошгүй нөхцөл байдалтай хэрэг гарсан байна. Уг хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тухайн иргэд 20 орчим насны залуус байсан байна.
