“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Зүрх уул”-нд гарсан ой, хээрийн гал түймрийг 21:00 цагт бүрэн унтраажээ.

Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, өчигдөр 12:02 цагт цурамд оруулж,  бүрэн унтраахаар ажиллажээ. Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс 5-9 м/с, зарим үед 11-15 м/с хүрч хүчтэй салхилж байна. Хүчтэй салхи шуургатай, хуурайшилт нэн их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.