Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Ангууч" буюу Б.Баттөрийг тус сангийн Өсвөр үе, хүүхэд залуучуудын Элчээр томилжээ.
Б.Баттөр 2021 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллаж, арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Тэрээр манай байгууллагын анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхижуулах Жиу Жицүгийн клуб байгуулах, хүүхдүүдэд ЧИП багц хандивлах зэрэг олон ажлуудыг хийсэн. Түүний тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд тусална гэж найдаж байгаа талаар UNICEF Mongolia мэдээлжээ.