Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэв

Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шинэчлэл нь сүүлийн 26 жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа нь онцлог юм. Шинэ журмын дагуу цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид дараах хувийн нэмэгдлийг авах боломжтой болж байна.

Үүнд:

  • Нэгдүгээр зэрэг – цалингийн 20 хувь
  • Хоёрдугаар зэрэг – цалингийн 15 хувь
  • Гуравдугаар зэрэг – цалингийн 10 хувь

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр уг шийдвэр нь “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болохын зэрэгцээ, алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг сайжруулж, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Ж.Ичинхорлоо