Уулын замд Volvo маркийн ачааны чиргүүлтэй автомашин онхолдсон зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 28-29-ний шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд Volvo маркийн ачааны чиргүүлтэй автомашин онхолдсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Уг ослыг өдгөө Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.