Автомашины утааг бууруулах гол үүрэгтэй нүүрсэн янданд агуулагддаг цагаан алт зэрэг үнэт металуудыг зарж борлуулах зорилгоор өнгөрсөн онд 40 мянга гаруй машины нүүрсэн янданг БНХАУ руу гаргасан байна.
Улмаар Хотын дарга Х.Нямбаатар "цаашид нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй" гэх мэдэгдлийг хийж байв. Иймд өнөөдрөөс Авто тээврийн үндэсний төв автомашины арлын дугаарын сүүлийн зургаан оронг нүүрсэн яндан дээр нь давхар цохиж эхэлжээ. Ингэснээр тухайн автомашины нүүрсэн янданг солих боломжгүй болж байгаа аж.
ВИДЕО: