Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 14:37 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тэгвэл одоогийн байдлаар уг ой, хээрийн түймрийг цурманд оруулаад байгаа талаар мэдээлжээ.