НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг нөгөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг нөгөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус, тус багтаан иргэдэд олгодог билээ. Энэ дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юмИргэдийн данс руу хэзээ шилжүүлж эхлэх талаар ТЕГ-аас тодруулахад "Маргааш, нөгөөдөртөө багтаж олгоно" гэв.

Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.