2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана гэдгийг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд мэдэгдлээ

2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана гэдгийг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд мэдэгдлээ

ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сан хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог байна. Жил бүр даатгалын сангийн долоон хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг аж. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана гэдгийг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд хэлжээ. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг тухай тэрээр мөн мэдээлсэн байна.