Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Хүсэлийн хад" цогцолборыг барьж, байгуулж буй. Тэгвэл тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад орно.
Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм. Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад юм. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан. Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.