ВИДЕО: Газар хөдлөлтийн үеэр сүрэг заанууд тугалуудаа тойрон хүрээлж, хамгаалж байгаа нь камерын бичлэгт үлджээ

ВИДЕО: Газар хөдлөлтийн үеэр сүрэг заанууд тугалуудаа тойрон хүрээлж, хамгаалж байгаа нь камерын бичлэгт үлджээ

Калифорни мужийн Сан Диего Каунтид даваа гараг /2025.04.14/-т 5.2 магнитудын газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр "Сан Диего Зоо Сафаригийн парк" дахь зааны сүрэг жижиг тугалуудаа тойрон хүрээлж, байгалийн жамаараа “хамгаалалтын хүрээ” үүсгэсэн сэтгэл хөдөлгөм дүр зураг камерын бичлэгт үлджээ.

ВИДЕО: 

Тодруулбал, 7 настай эм Мхаяа нэртэй заан хүрээний голд тайван зогсож байсан бол 7 настай Зүли нэртэй эр заанхамгаалалтын хүрээний гадна хэсэгт зогсож, сэрэмжтэй байжээ. Харин бусад 18 настай Косси эм заанЗүлиг тайвшруулах мэт хамраараа зөөлөн хүрч байжээ. Ингээд газар хөдлөлтийн чичирхийлэл багасаж эхлэх үед зааны сүрэг 4 орчим минутын дараа хэвийн байдалдаа орсон ч бие, биенээсээ холдохгүй, ойр ойрхон зогссон хэвээр байсан нь сүрэг дотроо аюулгүй байдлыг хэрхэн мэдэрч, хамгаалж чаддагийг харуулжээ. Зааны энэхүү үйлийг "анхаарлын хүрээ" гэж нэрлэдэг бөгөөд сүргийн гишүүд болзошгүй аюулын үед жижиг заануудаа гадаад аюулаас хамгаалах зорилгоор дугуйлан зогсож, биеэрээ хамгаалдаг байна.