ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс өлсгөлөн зарлана

ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс өлсгөлөн зарлана

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлж эхлээд буй.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан "Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч байна. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна" гэсэн. 

Харин ТҮЦ эрхлэгчид “Өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэдэд нийслэл хүндрэл учруулж болохгүй. Том сүлжээ дэлгүүрийн лоббигоор ТҮЦ-үүдийг татан буулгаж байна. Даваа гаригаас эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана” гэж мэдэгдсэн юпм. Улмаар өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 14-нөөс төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлана.