Өнөө маргаашдаа 24 градус хүрч халах тул бага насны хүүхдийг наршихаас сэрэмжилнэ үү

Өнөө маргаашдаа 24 градус хүрч халах тул бага насны хүүхдийг наршихаас сэрэмжилнэ үү

Нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12-+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23-+28 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар дулаарна. Иймд бага насны хүүхдүүдийг наршихаас сэрэмжилнэ үү.