Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдлээ

Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдлээ

Хувь хүний цалин орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% бус 1% болгож бууруулах санал боловсруулж, иргэдээс санал авч эхэлсэн.

Уг өргөдөлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого орно гэжээ. 

Өнөөдрийн байдлаар өргөдлийг дэмжиж, 100100-н хүн гарын үсэг зурсан бөгөөд 100 мянган хүн гарын үсгээ зурсан тохиолдолд хуулийн төсөл санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж үүсдэг. Ийнхүү хуулийн төсөв боловсруулах боломж бүрдлээ.