Нэгдүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэнийг гудамжинд явж байхад нь үл таних хүмүүс хутгалсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, ТҮК-н ажилтныг эрхэлсэн тодорхой ажилгүй С гэгч шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн байна. Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагад хандсан ба ТҮК-ийн ажилтанд эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
ВИДЕО:
🛑СБД-н 16-р хороонд ажлаа тараад явж байсан ТҮК-д ажилладаг гэмгүй хүнийг хэд хэд хутгалж хүнд гэмтээжээ. Орой үдэш болгоомжтой явахыг иргэддээ анхааруулж байна 😡 pic.twitter.com/oKmHh3lGm1
— ℕ𝕚𝕜𝕦 🦋 (@niku_enkhbat) February 1, 2025