Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга болжээ

Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга болжээ

БНСВУ-ын Хо Ши Мин хотод 12  дугаар сарын 12-14-ний хооронд Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” боллоо.

Тэмцээнд  Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Манай улсыг төлөөлөн 37 тамирчин ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалтыг авчээ.

Багийн төрөлд

  • Монгол Улс - 20,206 оноо
  • Австрали улс - 12,570 оноо
  • БНХАУ - 10,186 оноо

Монголын тамирчид  багаараа “Дэлхийн 7 удаагийн аварга баг” боллоо.

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Бага насны ангилалд

  • ОУ-ын Мастер Б.Мишээл
  • Г.Сондор
  • Г.Сийлэн

Өсвөр насны ангилалд

  • ОУ-ын Их Мастер О.Наранзул
  • Их Мастер Г.Эрдэнэгэрэл
  • Их Мастер Н.Марал

Насанд хүрэгчдийн ангилалд

  •  Их Мастер Вишва Ражакумар
  • ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
  • ОУ-ын Мастер Н.Номин

Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж "2025 оны Дэлхийн аварга" боллоо.