ВИДЕО: Явган хүний замаар зорчсон автомашины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

ВИДЕО: Явган хүний замаар зорчсон автомашины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2222 улсын дугаартай тээврийн хэрэгсэл автозамын ачаалал ихтэй үед явган хүний замаар зорчиж байгаа бичлэг цацагдсан. Дүрэм зөрчсөн жолоочийн тухайн бичлэгийг иргэд хийж, явган хүний замаар зорчиж байгааг нь буруутгасан байдаг. 

ВИДЕО: 

Тэгвэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид Тээрийн цагдаагийн албанаас хариуцлага тооцжээ. Тодруулбал, тус зөрчилд жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам хөвөөгөөр явсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.29 дэх хэсэгт зааснаар буюу 20 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна. 




Өнөөдөр бар өдөр

52 минутын өмнө