Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн өсвөрийн барилдаанд Дархан-Уул аймгийн харьяат өсвөрийн бөх Р.Омар түрүүлсэн билээ.
Төрийн наадамд түрүүлснээр Р.Омар “Улсын шонхор” цолыг хүртсэн юм. Улсын шонхор Р.Омар Дархан-уул аймгийн "Гантиг өргөө" ХХК-ийн нэр дээр барилдах болсон бөгөөд түүний цолыг тус компани 10 сая төгрөгөөр мялаажээ. Эргэн сануулбал, Улсын шонхор Р.Омар Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Р.Омар үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдааны гурвын даваанд А.Энхтүвшинг, дөрвийн даваанд И.Отгонбаярыг, тавын даваанд Б.Бат-Ирээдүйг, зургаагийн даваанд Б.Энхболдыг, долоогийн даваанд Э.Тэмүүлэнг давж улсын наадамд түрүүлсэн юм.
ВИДЕО: