Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 02-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ажлаас чөлөөлөх тогтоолыг гаргажээ. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн горимыг удаа дараа зөрчсөн тул 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний дотор Ажил хүлээлцүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгажээ.
