Улаанбаатарт өнөөдөр бага зэргийн аадар бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг гаргажээ

Улаанбаатарт өнөөдөр бага зэргийн аадар бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг гаргажээ

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр /2024.06.10/ дуу цахилгаантай бага зэргийн аадар орох тул ЦУОШГ-аас болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг гаргасан байна. 

Зөвлөмжид:

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт хийх;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй;
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй;
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
  • Зөвшөөрсөн зам, гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулжээ.