Японы Засгийн газрын тусламжаар ХӨСҮТ-ийн шугам сүлжээг шинэчилжээ

Японы Засгийн газрын тусламжаар ХӨСҮТ-ийн шугам сүлжээг шинэчилжээ

Халдварт өвчин судлалын төвийн барилга 1961 онд ашиглалтад орсноос хойш бүрэн засвар хийгээгүй байжээ. Иймд тус төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ зэвэрч муудан цоорч ус шүүрэх эрсдэлтэй болсон тул Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд шугам сүлжээг засаж ашиглалтад оруулсан байна.

Японы Засгийн газар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийнхөө хүрээнд ХӨСҮТ-д гурван төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2000 онд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол 2019 онд барилгын дээврийг засварлан энэ удаа шугам сүлжээг нь шинэчилж байгаа юм. Япон улс манай эрүүл мэндийн салбарт 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй тэрбум төгрөгөөр тусалсан байна. Харин Монгол улсын Засгийн газраас ХӨСҮТ-ийн барилгын насжилт, жилээс жилд энэ төвөөр үйлчлүүлэх хүний тоо нэмэгдэж байгааг харгалзан дахин нэг төв барихаар 2024 оны улсын төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө