БНСУ-ын ерөнхийлөгчийн Юүн Сок Ёолын хадам ээж шоронд ял эдэлж байсан ч өнөөдөр өршөөлөөр суллагджээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн Юүн Сок Ёолын хадам ээж шоронд ял эдэлж байсан ч өнөөдөр өршөөлөөр суллагджээ

Хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр шоронд хоригдож байсан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж Чой Юн Сүний (77 настай) хоригдох хугацаа ирэх долдугаар сарын 20-нд дуусах байсан ч хоёр сарын өмнө өршөөлөөр суллагджээ.

Энэ сарын 14-ний өдөр суллагдсан Чой Юн Сүний хэргээс үүдэж тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байна. Хэргийг эргэн сануулбал, Чой Юн Сүн нь 2013 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл Докон-донг, Жунгвон-гу, Соннам-си, Кёнгидо мужуудад газар худалдан авах явцад дөрвөн удаа гэрчилгээ хуурамчаар үйлдсэн хэргээр 2021 онд шүүхээс ял сонссон. Шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноогоод байсан ба энэ оны долдугаар сард суллагдах байсан юм.